Monday, September 7, 2009

Zar2 M-E

Ажилтан шалгаруулж авна
Их Британий Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь хүүхдийн эрхийг эрхэмлэн, тэдний сайн сайхны төлөө дэлхий даяар эрчимтэй бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллага.
Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг, Чингэлтэй дүүрэгт байрлах хараа хяналтгүй хүүхдийн өдрийн үйлчилгээний төвд Туслах ажилтан сонгон шалгаруулж авна. Туслах ажилтан нь төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдэд суурь үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй.
Туслах ажилтанд тавигдах шаардлага:
1. Бакалаврын зэрэгтэй
2. хүүхэдтэй хоёроос доошгүй жил ажилласан туршлагатай, хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд, тэдний онцлог хэрэгцээг ойлгодог, цаашид хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй
3. Харицааны өндөр соёлтой
4. Номын сангийн үйлчилгээний болон компьютерийн зохих мэдлэгтэй
5. Багаар ажиллах чадвартай
6. Бүтээлч, шинэлэг сэтгэлгээтэй, сурах, хөгжих эрмэлзэлтэй, ажилдаа идэвх санаачлагатай ханддаг
7. Үнэнч шударга

Уг ажлыг сонирхож буй хүмүүс ажилд орох өргөдөл, товч намтар, ажил байдлын тодорхойлолтоо (2 шир) 2009 оны нэгдүгээр сарын 16-ны дотор доорхи хаягаар ХИС-нд ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан хүмүүсийг ярилцлагад дуудна. Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг ХИС-гаас авч болно.

No comments: